Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх станц нэмж байгуулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-04-15 14:28:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан урьдчилан мэдээлэх, амжиж анхааруулах шинэ станц байгуулах судалгаа, тооцоолол хийхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Одон орон, геофизикийн хүрээлэнгийн удирдлагуудад өнөөдөр үүрэг болгов.


Энэ үеэр газар хөдлөлтийн идэвхжилийг нарийвчлан тогтоох нүүдлийн станц байгуулах болон хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийг сайжруулах туршилтын үр дүнгийн талаар Одон орон геофизикийн хүрээлэн дэлгэрэнгүй танилцууллаа. Газар хөдлөлтийн зарлан мэдээлэх төвийн цагийн сервер жилийн өмнөөс доголдож эхэлсэн байна. Шадар сайдын шийдвэрийн дагуу газар чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмж худалдан авахаар бэлтгэж байгаа аж.


Дорнод аймгийн Халхгол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байгаа учир хээрийн судалгааг эхлүүлж, газар хөдлөлтийг бүртгэх, урьдчилан зарлан мэдээлэх станц суурилуулах юм.

Холбоотой мэдээ