Шуурхай штаб хариу арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-15 22:24:25

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдрийн байдлаар Хэрлэн суманд шинээр коронавирусний хоёр тохиолдол нэмэгдэж, нийт бүртгэгдсэн тохиолдол 29 болсныг аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Шуурхай штаб өглөө бүр 8.00 цагт хуралдаж, коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан хариу арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Өчигдөр тандалт судалгааны багаас тодорхойлсон ойрын хавьтал 46, нийтдээ 67 хүнээс PCR шинжилгээ авахад өнөөдөр хоёр тохиолдол эерэг гарч батлагджээ. Энэ нь Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрсэн гэж эх сурвалж мэдээллээ. Ингэхээр Хэнтий аймагт нийтдээ 29 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 17 нь эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжээд байна.

Хэрлэн суманд батлагдсан тохиолдлуудын нийт хавьтлыг ойрын 47, дам 157 гэж тандалт судалгааны баг өглөө 09:00 цагийн байдлаар тогтоогоод байна. Шинээр халдварын тохиолдлууд илэрч байгаатай холбогдуулан голомтыг тодорхойлох, тандалт хийх ажил үргэлжилж байна.

Холбоотой мэдээ