Хүнсний хүргэлтийг олон хоногоор зогсоох боломжгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-15 22:32:46
Хэнтий /МОНЦАМЭ/ Коронавирусний халдварын тархалтыг зогсоох зорилгоор хатуу хөл хорио тогтоосон ч хүнсний хүргэлтийг олон хоногоор зогсоох боломжгүйг аймгийн Засаг дарга хэллээ.

Тэрбээр цаашид тархалтыг хумих тал дээр шийдэмгий арга хэмжээ авахаа илэрхийллээ. Үүнчлэн ойрын хавьтал болсон иргэдийн шинжилгээний хариунаас шалтгаалж хөл хорионы дэглэм, хариу арга хэмжээг төлөвлөнө гэлээ.
Улаанбаатар хот болон халдвартай голомтот бүс нутгаас PCR шинжилгээтэй /хүнс тээвэр, эрүүл мэндийн шалтгаан, ар гэрийн гачигдал, албан томилолт/ ирж буй иргэдээс түргэвчилсэн оношлуурыг төлбөртэй авах талаар тэрбээр мөн мэдээллээ. Журмын төслийг хэлэлцэж байгаа бөгөөд удахгүй танилцуулах юм байна.
Хөл хориог зөрчиж халдвар тархаасан, баталгаат бус замаар нэвтэрч халдвар зөөвөрлөсөн, гэрийн ажиглалтын дэглэм зөрчиж халдвар тархаах нөхцөл байдал үүсгэсэн тохиолдлуудыг зөвхөн зөрчлийн хуулиар торгоод өнгөрөх биш, цаашид хуулийн хүрээнд хатуу арга хэмжээ авахаар болж байна. Хариуцлагын асуудалтай холбогдуулан Шуурхай штабын дэргэд ажлын хэсэг мөн байгуулжээ.
Холбоотой мэдээ