Ахмад настны сэтгэл зүйг дэмжихийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-16 18:35:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас коронавируст халдварын үед ахмад настны сэтгэл зүйг дэмжих зөвлөмж гаргасныг хүргэж байна.

 

Ахмад настанд илрэх шинж тэмдэг:

1.Сэтгэл санаа зовних

2.Айж түгших

3.Сэтгэлээр унах

4.Уурлаж бухимдах, зөрүүдлэх

5.Хардамтгай болох

6.Нойргүйдэх


Сэтгэл зүйг дэмжих зөвлөмж

1.Тогтмол хэрэглэдэг ба шаардлагатай эмийн хэрэгцээг тасалдуулахгүй байх

2.Гэр бүл, үр хүүхэд, ойр дотны хүмүүстэйгээ цахим, гар утсаар холбоотой байх

3.Дуртай зүйлдээ цаг зарцуулах

4.Гэр бүлийн гишүүд ахмад настнаа дэмжин анхаарал хандуулж, үнэн зөв бодитой мэдээллийг энгийн ойлгомжтой үгээр тайлбарлах

5.Эерэг зүйлсийн тухай бодож сөрөг мэдээллээс зайлсхийх

Холбоотой мэдээ