Сүүлийн 24 цагт 983 хүнд халдвар илэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-04-17 11:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 983 хүнд халдвар илэрлээ. 


Шинээр илэрсэн тохиолдлын 981 нь дотоодынх бол 3 нь зөөвөрлөгдсөн байна. Тодруулбал, 895 нь Улаанбаатар хотын 150 гаруй хороонд, 85 нь аймаг, орон нутагт бүртгэгджээ.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 20 655 болж байна. Сүүлийн 24 цагт  406 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо  11 450 боллоо. 


Түүнчлэн коронавируст халдвартай дөрвөн хүн өчигдөр нас баржээ.


Одоогоор коронавируст халдвартай 3131 хүн эмчлүүлж байгаагаас 57 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 223 нь хүнд,  791 нь хүндэвтэр байгаа бол 2060 хүн хөнгөн оноштой байна. Коронавирусээр халдварлагсдын ойрын хавьтал 10 946 хүн тусгаарлалт гэрийн ажиглалтад байгаа аж.

Холбоотой мэдээ