Энэ долоо хоногт халдварын 7000 орчим тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-18 12:03:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн долоо хоногт манай улсад “COVID-19” халдварын нөхцөл хэрхэн өөрчлөгдсөнийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцуулав.

 

 

Энэ сарын 12-нд буюу даваа гарагт 704 тохиолдол илэрч байсан бол, мягмар гарагт 885, лхагва гарагт 1208, пүрэв гарагт 742, баасан гарагт 1107, өчигдөр 980, өнөөдөр 1340 тохиолдол бүртгэгджээ.


 Ингэснээр энэ долоо хоногт халдварын  7000 орчим шинэ тохиолдол илэрчээ. Энэ нь хатуу хөл хорио тогтоосноос хойш илэрч байгаа боловч хатуу хөл хорио тогтоохоос өмнө халдвар авсан тохиолдлууд гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн энэ долоо хоногт коронавируст халдварын улмаас 22 хүн нас баржээ.

 

Тиймээс иргэд хариуцлагатай байж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй, гараа сайтар угаах, амны хаалт зүүх, хүн хорондын зай барих зэрэг халдвараас сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй аргыг ягштал баримтлахыг ЭМЯ-наас сануулсаар байна.





Холбоотой мэдээ