Куран судрыг монгол хэлэнд хоёр дахь удаагаа орчуулан хэвлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотод Ислам шашны хөлгөн судар "Куран"-ыг монгол хэлээр хэвлэн гаргажээ.
Судрыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, доктор Т.Султан, араб хэл судлаач М.Салих, ислам судлаач Б.Баттогтох нар орчуулсан байна. Хянан тохиолдуулах, найруулан засах ажлыг мөн Т.Султан гүйцэтгэжээ.
Уг ажилд Туркийн
Шашны хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгч Сабри Демир дэмжлэг үзүүлсэн
байна. Улмаар Монголын Мусульман шашны нийгэмлэгүүдийн холбооны хүсэлтээр Турк
Улсад дэлгэрэнгүй тайлбар толь, лавлах бичигтэйгээр 4 мянган ширхэг хэвлүүлсэн
бөгөөд хөл хорионы дараа уншигчдад хүргэхэд бэлэн болжээ.
Куран судрыг
орчуулагч Ц.Гомбосүрэн Монголын Мусульманы нийгэмлэгийн захиалгаар 2000-аад оны
үед анх монгол хэлэнд хөрвүүлж байжээ. Тус бүтээл 2008 онд Монгол Улсын тухайн
үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилсан "Дэлхийн уран зохиолын 50 шилдэг
бүтээл"-ийг монгол хэлээр хэвлэн түгээх ажлын хүрээнд цөөн тоогоор
хэвлэгдсэн ажээ.