Нэн ховор, ховор ан амьтанд биотехникийн арга хэмжээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-21 13:01:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Агнуурын бүс нутгуудад нэн ховор, ховор ан амьтанд зориулан идэш тэжээлийн хомсдолтой улиралд өвс, давс хужир тавьж, марааг сэргээн, булаг шандын эхийг задгайлах ажлыг хийжээ.

Энэхүү ажлыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хараагийн бүсийн сум дундын Ойн анги, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүд, Мандал, Баянгол сумын байгаль хамгаалагч нар хамтран хийж гүйцэтгэжээ. Биотехникийн буюу гар аргаар хийж байгаа эл ажил нь зэрлэг ан амьтдыг идэш тэжээлийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх, өсч үржих, тархац нутагтаа байрших, таатай орчин бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой ажээ. 

Холбоотой мэдээ