Тэг зогсолттой холбоотойгоор сум дундын шүүх үйл ажиллагаагаа түр зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-19 14:18:23

Завхан/МОНЦАМЭ/. Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой Сум дундын Шүүх үйл ажиллагаагаа түр зогсоож цахимаар үйлчилгээгээ үзүүлж байна.

–“ Тосонцэнгэл суманд голомт нь тодорхойгүй хоёр иргэн коронавирусний халдвар авч, нэг иргэн нас барсан тул сумын Засаг даргын захирамжаар тэг зогсолт хийгээд байгаа. Тэг зогсолтыг дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагаас 21-ний өдрийн 12:00 цаг хүртэл хийж байна. Тиймээс Шүүхээс зарлагдсан байсан хурлуудын товыг хойшлуулж, иргэдээс ирүүлж буй нэхэмжлэхийг мэйлээр дамжуулан авч байна. Харин шүүхийн бусад зөвлөх үйлчилгээг ажлын өдрүүдэд цахимаар болон утсаар хүлээн авч байна. Иргэд ямар утсаар холбогдож, мэдээлэл зөвлөгөөгөө авахыг шүүхийн цахим хуудсаас харж болно” гэж Тосонцэнгэл сумын Сум дундын Шүүхээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ