Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 8.4 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-19 16:08:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт  358,883,200,026.66 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 68 компанийн 8.4 сая хувьцааг  7,577,220,499.25 төгрөгөөр арилжсан байна.



Багцын арилжаагаар: Өнгөрсөн 7 хоногт 1.2 сая ширхэг компанийн багцыг нийт 3.4 тэрбум төгрөгөөр арилжжээ.  



Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 15 ширхэг компанийн бондыг нийт 1.5 сая төгрөгөөр арилжсан байна.  Мөн "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гаргасан ЭТТ төгрөг, ам.доллар хосолсон бондын анхдагч зах зээлийн арилжаа 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 9-ний хооронд явагдаж, 236,551,700,000 төгрөгийн болон 39,012,200 ам.долларын арилжаа хийсэн байна. 

СЗХ-ны даргын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1387 тоот албан бичгээр "ЭТТ” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан "ЭТТ Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон тул тус арилжааг тайлант хугацаанд оруулж тооцов. 




Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 550,368 ширхэг нэгж эрхийг нийт 167,979,527.41 төгрөгөөр арилжив. 4 дүгээр сарын 16-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 3,703,138,400,402.33 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 34,540.49 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.51 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ