"Ард санхүүгийн нэгдэл", "Ард Даатгал"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-19 17:51:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 44 ХК-ийн 4,687,109,762.90 төгрөгийн үнийн дүн бүхий 2.7 сая хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 25 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ард санхүүгийн нэгдэл" (AARD+14.64%) болон "Ард Даатгал" ХК (AIC+14.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" (ERS-13.63%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-7.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 540,409 нэгж эрхийг нийт 201 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 6.5 хувиар өсөж, 36784.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,753,273,257,217.75 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ