Улиастайд зургаан иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-20 11:17:46

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай суманд энэ сарын 19-нд 259 иргэнд түргэвчилсэн оношлуураар тандалтын шинжилгээ хийхэд зургаан иргэний хариу эерэг гарлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Улиастай суманд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын иргэдээс шинжилгээ авах шийдвэрийн дагуу 300 иргэнд түргэвчилсэн оношлуураар тандалтын шинжилгээг хийнэ. 15 хүний бүрэлдэхүүнтэй явуулын таван баг түргэвчилсэн оношлуураар тандалтын шинжилгээг 259 хүнд хийгээд байна. Шинжилгээний дүнд зургаан иргэний хариу эерэг гарсан байна. Өнөөдөр дахин Genexpert шинжилгээг хийнэ” гэв.




Холбоотой мэдээ