Вакцин хийлгэсэн 2304 хүн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-20 11:54:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 617 183 хүн вакцины эхний тунг хийлгэснээс 2304 буюу 0.04 хувь нь  коронавирусээр халдварлажээ.

 

Энэ тухай ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэхдээ, “Тэдний 74 хувь нь вакцин хийлгээд 21 хоног хүртэлх хугацаанд халдвар авсан. Манай улсад гурван төрлийн, дөрвөн өөр үйлдвэрлэгчийн вакцин хийж байгаа. Вакцины дархлаа вакцин бүрээс хамааран өөр өөр байна” гэв.

 

Мөн тэрбээр дэлхий нийтэд амьдралын шинэ хэв маягийг хэрэгжүүлж байгаа. Вакцин хийлгэсэн, хийлгээгүйгээс үл хамаарч амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих дэглэмийг амьдралдаа хэрэгжүүлэхийг сануулав.

Холбоотой мэдээ