Халдвартай болох нь батлагдсан иргэд Баян-Өлгий аймагт ирээд буцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-20 13:55:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Увс аймгийн Бөхмөрөн сумын 5 иргэн коронавирусний халдвар авсан нь өнөөдөр батлагдсан.

Тухайн иргэдийн 2 нь энэ сарын 13, 15-ны өдрүүдэд шатахуун тээвэрлэх ажлаар Баян-Өлгий аймагт ирээд буцсан байна.

Тодруулж хэлбэл, Өлгий хотод «Хазына» ШТС-аас шатахуун ачжээ. Мөн замдаа Цагааннуур тосгоныг дайрч, дэлгүүрээр үйлчлүүлсэн аж.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд дээрх 2 иргэний маршрут болон ойрын харьцагчдыг тогтоох, тандалт судалгаа хийх ажлуудыг зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ