Нийт батлагдсан тохиолдол 137 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-21 12:56:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий, Дорнод аймагт хүлээгдэж байсан сорьцын шинжилгээний хариу гарч, 4 дүгээр сарын 21-ний 08.00 цагийн байдлаар тус аймгийн хэмжээнд халдварын 11 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 137 боллоо.  Онгон суманд тохиолдол батлагдсанаар Сүхбаатар аймгийн долоон суманд халдвар гараад байна.

Сүүлийн 24 цагт нэмэгдсэн 11 тохиолдлыг харьяаллаар авч үзвэл, Баруун-Урт суманд хоёр, Сүхбаатарт дөрөв, Онгонд гурав, Мөнххаанд хоёр тохиолдол нэмэгджээ.

Ингэснээр Баруун-Урт суманд нийт найм, Сүхбаатарт 28, Онгонд гурав, Мөнххаанд 88, Уулбаянд найм, Эрдэнэцагаан, Баяндэлгэр суманд нэг нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Мөн эдгэрч эмнэлгээс гарсан хүн байхгүй. АНЭ-ийн тусгаарлах эмнэлэгт 70, Онгон сумын ЭМТ-д гурав, Баяндэлгэр сумын ЭМТ-д нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчийн биеийн байдлын тухайд хөнгөн 59, хүндэвтэр 11, хүнд гурав, нэн хүнд нэг иргэн байна. Эмэгтэйчүүд болоод 50-аас дээш насныхан энэхүү халдвараар өвчлөх магадлал өндөр байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Одоогоор 24 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж. 

Холбоотой мэдээ