Хөвсгөлийн Мөрөн сумаас  47 сонгогч шилжин явжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-17 11:55:56

УИХ болон орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хуулийн дагуу 6-р сарын 14-ний өдрийн 24 цаг 00 минутанд зогсоолоо. 

Сонгогч шилжих хөдөлгөөний үеэр Мөрөн сумаас нийт 47 сонгогч шилжин явсан тухай мэдээллийг Мөрөн сумын сонгуулийн хорооноос мэдээллээ. Мөрөн сумын хэмжээнд сонгуульд оролцох 25197 сонгогч байгаа урьдчилсан мэдээлэл байгаа боловч энэ сарын 19-нд сонгогч шилжин ирж байгаа иргэдийн бүртгэл дуусгавар болсноор сонгуульд санал өгөх хүний тоо бүрэн гарах гэнэ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ