"Нэг өрх - нэг шинжилгээ"-нд төлөвлөсөн иргэдийн 94,5 хувийг хамруулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-23 16:02:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Коронавирусний халдвараас сэргийлэх ажлын хүрээнд "Нэг өрх - нэг шинжилгээ"-нд Даланзадгадад төлөвлөсөн иргэдийн 94,5 хувийг хамруулаад байна.

Тус сумын 8 багийн 8763 өрх, Номгон сумаас 200 өрх хамруулахаар төлөвлөсөн. Номгон сумын төлөвлөсөн иргэдийн 100 хувь шинжилгээнд хамрагджээ. Уг арга хэмжээний бүх зардлыг аймгийн гамшгаас хамгаалах зардлаас гаргаж, 190 сая тѳгрѳгийг зарцуулна. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн баг ажиллаж байна. "Нэг өрх - нэг шинжилгээ" арга хэмжээ энэ сарын 23-нд дуусна.

Холбоотой мэдээ