Сүүлийн 24 цагт нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-21 17:41:45

Архангай /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт 304 сорьцод PCR шинжилгээ хийхэд Эрдэнэбулган сумаас нэг тохиолдол илэрчээ. Өөрөөр хэлбэл, Багшийн сургуулийн нийтийн байрны голомтын ойрын хавьтлаас илэрсэн байна.

Ийнхүү Архангай аймагт нийт "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын тоо 255 боллоо. 

Үүнд:  

2020 онд:  Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:  Эрдэнэбулган – 151 тохиолдол

Хайрхан – 28 тохиолдол 

Эрдэнэмандал – 55 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамирт – 1 тохиолдол тус тус батлагдаад байна. 


Мөн сүүлийн 24 цагт Эрдэнэбулган сум-5, Эрдэнэмандал-12, Хайрхан-7, нийт 24 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. 

Бүрэн эдгэрсэн 176 хүн гэрийн хяналтад шилжээд байна. Харин Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 46, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 17, Хайрхан сумын эмнэлэгт 7, Чулуут суманд 9 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. 


Холбоотой мэдээ