Хөрөнгийн биржид өнөөдөр 4.6 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-22 18:14:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн  2,291,490,580.06 төгрөгийн үнийн дүн бүхий 4.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 22 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Үндэсний хувьчлалын сан" (XOC+15.00%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB+7.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" (ETR-12.24%) болон "УБ-БҮК" ХК (BUK-11.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 181,567 нэгж эрхийг нийт 102.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.8 хувиар өсөж, 37885.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,772,856,525,544.98 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ