Халдвартай иргэнтэй ойр харьцсан Цагааннуур тосгоны 8 иргэнийг гэрт нь тусгаарлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-22 22:49:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар авсан нь батлагдсан Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн “Б” Баян-Өлгий аймгаас шатахуун татахаар зорчихдоо Цагааннуур тосгонд түр саатаж явсан тул тосгоны хэмжээнд энэ сарын 20-ны өдрөөс 48 цаг хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон.

Хязгаарлалтын хугацаа өнөөдрөөр дуусгавар болох байсан ч Тосгоны онцгой комиссын шийдвэрээр 23-ны өдрийн 00:00 цаг хүртэл дахин сунгалаа.

Халдвартай иргэн энэ сарын 15-ны өдөр тус тосгоныг дайрч, дэлгүүрээр үйлчлүүлэн 4 айлаар орсон байна. Түүнтэй ойр харьцсан 8 хүн байгаа бөгөөд үүнээс 4 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Харин үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариу маргааш гарна.

Тэднийг одоо гэр гэрт нь тусгаарлан ажиглаж байгаа хэмээн тосгоны захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бадамцэцэг хэллээ. 

Холбоотой мэдээ