Архангайд 3 шинэ тохиолдол илрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-23 16:37:09

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд аймгийн Засаг дарга Д.Золжаргал: -Хоёр дахь ээлжийн вакцин авахаар бэлтгэл ажил хангаж эхэллээ. Энэ удаа үйлчилгээний байгууллагын хүмүүс, газар тариалан эрхлэгчид, ахмад настнуудаа хамруулахаар хуваарь гаргаж байна. 

Бизнес эрхлэгчдээ вакцинд хамруулаад эхэлвэл цаашид зарим үйл ажиллагааг нээх төлөвлөгөөтэй байна. 

Эхний 4040 тун вакциныг голомтод ажиллаж байгаа хүмүүст хийсэн. Аймгийн хэмжээнд 23 цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулж, 4-р сарын 23-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 3927 хүнийг вакцинд хамруулаад байна" гэв.


Архангай аймагт сүүлийн 24 цагт 240 шинжилгээ хийсэн. Шинээр илэрсэн тохиолдол 3 байна. 

Үүнд Эрдэнэбулганаас 2, Эрдэнэмандал сумаас 1 тохиолдол илэрсэн. 

Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 258 боллоо. Үүнд:  

2020 онд:   Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:   Эрдэнэбулган – 153 тохиолдол

Хайрхан – 28 тохиолдол 

Эрдэнэмандал – 56 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамирт– 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Холбоотой мэдээ