Баян-Өлгий аймагт 56519 сонгогч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-17 15:35:05

Сонгуулийн тухай хуулийн  дагуу Баян-Өлгий аймгийн  Улсын бүртгэл, статистикийн газраас Монгол Улсын Их Хурал ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 4.5.6 дугаар тойргийн 85 сонгуулийн хэсгийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг тус аймгийн Сонгуулийн хороонд цаасан хэлбэрээр үйлдэж  хүлээлгэн өгчээ.

Тус аймагт сонгуулийн санал өгөх насны 59516 иргэн бүртгэлтэй байгааөгаас 56 мянга 519 нь Баян-Өлгий аймагт, бусад нь бүртгэлтэй боловч гадаадад олон жил болж байгаа зэргээр эзгүй байгаа ажээ. Гэхдээ сонгогчдын шилжилт хөдөлгөөн дуусаагүй байгаа юм.

Энэ сонгуулиар Өлгий сумын хэмжээнд 11 санал авах байр ажиллах юм байна. Өлгий сумын 1-8р багийн сонгогчид  3-р ахлах сургуульд, 2-3 р багийн сонгогчид 4-р ахлах сургуульд,  4-р багийн сонгогчид  2-р бага сургуульд, 5-р багийн сонгогчид 1-р ахлах сургуульд,  6-р багийн сонгогчид  5-р ахлах сургуулийн хичээлийн байранд, 7-р багийн сонгогчид Хотгор багт, 9-р багийн сонгогчид Өскемен сургуульд, 10-р багийн сонгогчид “Зайд” ахлах сургуулийн хичээлийн байранд, 11-р багийн сонгогчид МСҮ төвд, 12-р багийн сонгогчид 1-р бага сургууль, 13-р багийн сонгогчид Дарын хичээлийн байранд очиж саналаа өгөх юм байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ