Сүхбаатар суманд 72 цагийн хөл хорио тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-24 20:14:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Онцгой комисс шуурхай хуралдаж, өнөөдрийн өдрийн 14.00 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд сумын хэмжээнд хөл хорио тогтоогоод байна.  

Учир нь Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байсан Сүхбаатар сумын хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргажээ. Хөл хорионы энэ хугацаанд иргэдийг хүнсний дэлгүүр, эмийн сан орохоос бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг сумын Онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа. Мөн төр, төсвийн албан байгууллагууд 30 хүртэлх хувиар ажиллах бол худалдаа үйлчилгээний байгууллага болон бусад аж ахуйн нэгжүүд хэвийн горимоор ажиллана. Түүнчлэн иргэдийг дугуйтай, явганаар наадмын талбай, гэрэлт цогцолбор, төв талбай, хүүхдийн тоглоомын талбай, олон нийтийн газраар явахгүй байхыг анхаарууллаа.  

Холбоотой мэдээ