Сонгуулийн сурталчилгааны самбар урсан хэрэг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-17 18:07:22

Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нд эхэлсэн бөгөөд 18 хоногийн хугацаанд үргэлжлэх сонгуулийн сурталчилгааны энэ үеэр өрсөлдөгчид нэгнийхээ сурталчилгааны самбарыг урсан асуудал гарчээ.

Хэнтий аймагт өчигдөр орой аймгийн МАН-ын ИТХ-ын 21-р тойрогт нэр дэвшигч Ц.Чогсомжав, Л.Мэндбаяр болон МАН-аас УИХ-д нэр дэвшигч Д.Гантулга, МАХН-аас УИХ-д нэр дэвшигч Б.Одхүү нарын сурталчилгааны самбарыг урсан хэрэг гарлаа.

Иймээс цагдаагийн байгууллагаас гомдлын дагуу шалгаж, дээрх үйлдлийг хийсэн этгээдүүдэд хариуцлага тооцохоор хуульчлагдсан. Нэр дэвшигчийн самбарыг урсан этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая 152 мянган төгрөгөөс нэг сая 536 мянган төгрөгөөр торгох юм байна.

Одоогоор Хэнтий аймаг дах Цагдаагийн газраас энэхүү хэргийг хийсэн этгээдийг олж тогтоогүй байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ