Үргэлжлэн орсон цас, борооны улмаас уулын ус гэнэт буужээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-27 09:35:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон цас, борооны улмаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд уулын ус гэнэт буужээ.

Үүний улмаас тус тосгоны “Чулуут”-ын хэсгийн даланг хальж олон айл өрхийн хашаа, хороо усанд автсан байна. Иймээс тосгоны Захирагчийн алба, Цагдаагийн хэсэг хамтран шуурхай арга хэмжээ авчээ. Энэ үеэр Бугант тосгоны иргэн Б.Хүрэлчулуун, Т.Батсүх нар өөрийн техникээ гарган үерийн суваг шуудуу сэргээх, ухах ажилд гар бие оролцсонд тосгоны иргэд талархсанаа илэрхийллээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан тосгоны Захирагчийн албанаас иргэддээ хандаж, бага насны хүүхдүүдийг хараа хяналттай байлгаж, үерийн далан руу унах, үерийн усанд эрсдэхээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 


Холбоотой мэдээ