Вакцины нэгдүгээр тунг 707 мянга гаруй хүнд хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 26-ны байдлаар, "COVID-19"-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгаар 707 838 хүнийг буюу 18-аас дээш насны иргэдийн 35 хувийг дархлаажуулжээ.
Хоёрдугаар тунд 239 971 хүн хамрагдсан нь 18-аас дээш насны иргэдийн 12 хувь болж байна. Харин өчигдөр нийт 57 мянга 277 иргэнийг дархлаажуулжээ.
Өнөөдөр 45-аас дээш насны иргэд вакцинаа тариулах юм.
