100 гаруй иргэн шинжилгээнд хамрагдах хүсэлтээ ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-27 14:23:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 26-наас иргэдийг шинжилгээнд хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй иргэн хүсэлтээ ирүүлжээ. 


Аймгийн онцгой комисс: -“Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хойш зөвхөн халуурсан иргэнийг шинжилгээнд хамруулж байсан бол ийнхүү үүссэн нөхцөл байдал, голомтыг маш яаралтай цомхотгох зорилгоор иргэдийг өөрсдийнх нь хүсэлтээр шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж эхлээд байна” гэв.  

Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд аймгийн Шуурхай штабын 98009101, 70484067, 70480119 дугаарт холбогдож бүртгүүлэх юм. Ингэснээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн шинжилгээний багууд хүсэлтийн дагуу гэрт нь очиж шинжилгээ авч байгаа юм. 


Холбоотой мэдээ