Хялганатын спорт цогцолбор 9 дүгээр сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-18 00:02:31

Булган аймгийн Хялганат тосгонд баригдаж эхлээд байгаа биеийн тамир спортын цогцолбор энэ оны 9 сарын эхээр  ашиглалтад орно.

Тус тосгонд 12 жилийн дунд сургуулийн залнаас өөр биеийн тамир, спорт хөгжүүлэх газар байдаггүй.

2014 онд 250 саяын хөрөнгө оруулалтаар эхний ажил хийгдээд хөрөнгө санхүүгээс болж зогсоод байсан тус цогцолборын ажлыг гүйцэтгэхээр энэ онд зарласан тендэрт Улаанбаатар хотын "Нью сувагт" ХХК ялжээ. Нийт 1 тэрбум 89 сая төгрөгийн төсөвт өртгөөр босож байгаа цогцолборын ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай байна.

Дээрх цогцолбор ашиглалтад орсноор бүх төрлийн тэмцээн уралдаан, дугуйлан секц, тамирчид бэлтгэл хийх боломжтой болох юм.

                                                                                                                                         П.Батням

Холбоотой мэдээ