БУЛГАН: Гадаадад туршлага судалсан иргэдийнхээ шинэ санааг хамтран хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир БНСУ-ын соёл, боловсролын орчинтой танилцсан багш нартай уулзаж, тэдний сэтгэгдэл болон санал хүсэлтийг сонссон байна.
БНСУ-ын Асан хотын Хусо их сургуульд тус аймгийн
20 багш энэ оны долоодугаар сард хиймэл оюун ухаан буюу AI технологид суурилсан 4
өдрийн сургалтад оролцоод ирсэн байна.
Сургалтад хамрагдсан багш нар олон шинэ санааг сургалтын орчиндоо нэвтрүүлэн ажиллаж байгаагаа онцоллоо.
Аймгийн Засаг даргын "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөр, “Аймгийн төрийн албаны хүний нөөцийг 2023-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд салбар бүрийн төлөөллийг гадаад улсад үе шаттайгаар сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлэх боломжийг олгох ажээ.



Улаанбаатар