Японоос олдсон чулуужсан ясыг шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийнх гэж үзжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2021-04-28 17:38:34

КОБЕ. /Nippon/. Японы баруун нутгийн Хиого мужийн Авази арлаас 2004 онд олдсон үлэг гүрвэлийн чулуужсан яс шинэ төрөл зүйлийнх болохыг тус улсын судлаачид тогтоожээ.


Үлэг гүрвэлийн доод эрүү, мөр болон бусад хэсгийн ясыг 72 настай цуглуулагч Кишимото Шинго Авази арлаас 2004 оны тавдугаар сард анх илрүүлж байжээ. Өмнө нь хийсэн судалгаагаар эдгээр ясыг өвсөн тэжээлт, нугасан хошуут Гадрозавридын бүлгийн Ламбеозавриных гэж үзэж байсан юм.


Харин Хоккайдо их сургуулийн профессор Кобаяши Ёшицүгүгээр ахлуулсан судлаачдын баг нэмэлт судалгаа хийсний дүнд Гадрозавридын бүлгийн урьд өмнө нь олдож байгаагүй шинэ төрөл зүйлийнх болохыг нь тогтоосон байна. 


Их Британийн “Scientific Reports” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурдсанаар, энэхүү шинэ төрөл зүйлийг Яматозаврус Изинаги хэмээн нэрлэжээ. Авази аралтай холбоотой домгийн “Изинаги” хэмээх шүтээнээр нэрлээд буй энэхүү үлэг гүрвэлийг 7-8 метр өндөр, 4-5 тонн жинтэй байсан хэмээн үзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ