Гахай, туулай жилтнээ эерэг сайн хэмэээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-04-29 07:16:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 18. Буд гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр.

 

Барилдлага: Үл тохирох


Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй


Суудал: Хий  

 

Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Холбоотой мэдээ