УИХ-ын даргын Увс аймаг дахь уулзалтыг тасалдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-06-19 11:00:19

УИХ-ын дарга, Ан-ын дарга З.Энхболд өчигдөр орой Увс аймгийн төвийн Улаангом хотод иргэдтэй хийх байсан уулзалт тасалджээ.

Бөхийн өргөөнд болох уулзалт эхлэхийн өмнөхөн тус аймаг дахь МАН-ын гишүүд, дэмжигчид чанга яригч ашиглан АН-ын дарга З.Энхболдыг шүүмжлэн, эсэргүүцсэн үг хэлж, лозун барьж барьж эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүнээс болж АН, МАН-ын гишүүд дэмжигчдийн хооронд маргаан үүссэн төдийгүй цагдаагийнхан ирж байж үймээнийг зогсоон, уулзалтыг тараажээ.

УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгууль 6 сарын 29-ний өдөр улс орон даяар болох гэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд АН-ын нэр дэвшигчдээ дэмжихээр аймгуудаар тойрч сонгогч иргэдтэй уулзаж байгаа юм. 

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ