Жүжигчин Ноэль Кларкт олгосон “BAFTA”-гийн шагналыг хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-30 14:15:41

ЛОНДОН. /TASS/. Хүчирхийллийн хэрэгт холбогдсон Их Британийн жүжигчин Ноэль Кларкын “BAFTA”-гийн шагналыг хураан авчээ.


“Adulthood”, “Star Trek Into Darkness” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ олны танил болсон түүнийг 20 эмэгтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгасан байна.


“Ноэль Кларк ноцтой хэрэг үйлдсэн талаарх мэдээлэл “The Guardian” сонинд пүрэв гаргийн орой нийтлэгдсэнтэй холбоотойгоор Их Британийн кино, телевизийн урлагийн академи жүжигчний гишүүнчлэлийг цуцалж, кино салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгосон шагналыг түр хугацаанд хураах шйидвэрийг гаргалаа” хэмээн Их Британийн кино академийн мэдэгдэлд дурдав.


Өмнө нь хамтарч ажиллаж байсан 20 эмэгтэй жүжигчин Н.Кларкыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгасан тухай материалыг “The Guardian” сонин пүрэв гарагт нийтэлжээ. Энэ хэргүүд нь 2004-2019 оны хугацааг хамарч байгаа аж. Н.Кларкын ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар “BAFTA” академи мэдэж байсан гэдгийг нийтлэлд мөн дурдсан байна. Тус академид энэ сарын 10-нд жүжигчин залууд шагнал олгожээ.


Өдгөө 45 настай жүжигчин Кларк энэ талаарх мэдээллүүдийг няцаажээ. “Хорь орчим жил ажиллах хугацаандаа би олныг хамарсан нийтэч байдал, олон талаас нь харах өнцгийг нэгдүгээрт тавьж ирсэн. Энэ хугацаанд нэг ч хүн надад гомдоллож байгаагүй. Надтай хамтарч ажиллаж байсан хэн нэгэнд би таагүй мэдрэмж төрүүлж, хүндэтгэлгүй хандсан бол чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Бэлгийн хүчирхийллийн шинжтэй садар самуун үйлдэлд татан оролцуулсан хэмээн намайг буруутгаж байгааг би няцааж байгаа бөгөөд хуурамч мэдэгдлээс өөрийгөө хамгаалах бодолтой байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. 


Кларкыг буруутгасан хүмүүсийн дунд продюсор Жина Пауэлл, жүжигчин Жоанна Жеймс, найруулагчийн туслах Анна Авраменко нар байсан аж.

Холбоотой мэдээ