АНУ “Pfizer”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрөх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-04 09:31:00

ВАШИНГТОН. /The Guardian/. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг ирэх долоо хоногийн эхээр олгох төлөвтэй байна гэж “New York Times” сонин даваа гарагт мэдээлжээ.


Pfizer/BioNTech” 12-15 насны хүүхдүүдийг хамруулсан эмнэлзүйн туршилтаар вакцин аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосноо өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн юм. Энэхүү вакциныг АНУ-д одоогоор 16 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.


Reuters” агентлаг Хүнс, эмийн хяналтын газраас энэ талаар тодруулга хүсэхэд, “Pfizer”-ийн вакцины хэрэглээг өргөжүүлэх үнэлгээ үргэлжилж байна хэмээн мэдээлсэн боловч түүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 


АНУ-ын Өвчинд хяналт, тавих урьдчилсан сэргийлэх төвийн дарга Рошель Валенскийн хувьд вакциныг хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг тавдугаар сарын эхээр олгож магадгүй гэдгийг дөрөвдүгээр сарын эхээр мэдэгдэж байжээ. 

Холбоотой мэдээ