Худалдааны төвүүд 5 дугаар сарын 8 хүртэл ажиллахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-04 18:40:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 406 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад гурван эерэг тохиолдол батлагдсан байна. Арвайхээр суманд 401 дүгээр байрнаас нэг, Нутгийн удирдлагын ордноос нэг, Хахорин суманд Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж ирсэн нэг тохиолдол тус тус илэрснээр нийт халдвар авсан хүний тоо 296 боллоо.

Арвайхээр сумын Онцгой комиссоос “Ковид-19” цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, хүн амыг дархлаажуулах зорилгоор 2021 оны 5 сарын 8-ны өдрийг хүртэл дараах арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэсэн байна.

-Төв бараан зах ажиллахгүй, томоохон худалдааны төв, хүнсний үйлдвэрүүдийн түгээлт хэвийн явагдана.

-Хүнсний жижиг худалдаа, дэлгүүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.

-Шатахуун түгээх станцуудыг даваа, лхагва, баасан гаргийн 18:00-22:00 цагийн хооронд тусгай чиг үүргийн байгууллагад үйлчлэхийг тус тус зөвшөөрлөө.

Холбоотой мэдээ