ЭМЯ: 1128 хүнээс коронавируст халдвар илэрч, 1308 хүн эдгэрч эмнэлгээс гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-05 11:02:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 1128 хүнээс коронавирус илэрчээ. 

Шинээр батлагдсан тохиолдлуудын 1124 нь дотоодод бүртгэгджээ. Үүний 1042 нь нийслэлд82 нь орон нутагт бүртгэгдсэн бол  эмнэлгээс шалтгаалах дөрвөн тохиолдол батлагджээ.


 

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо  41 524 болж байна. Сүүлийн 24 цагт 1308 хүн эмнэлэг болон тусгаарлалтаас гарснаар нийт 25 641 хүн эдгэрчээ.


Түүнчлэн коронавируст халдварын улмаас 61-85 насны 4 хүн өчигдөр нас баржээ. Манай улсад коронавируст халдвараар 130 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас  4961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 123 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн  2820 хөнгөн,  1538 нь хүндэвтэр,  480 нь хүнд хэмээн оношлогджээ.

Харин хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж буй 7968 хүнийг өрхийн эрүүл мэндийн төвөөс хянаж байгаа аж. Тандалт судалгаа үргэлжилж байна.




Холбоотой мэдээ