Уул уурхайн компани орон нутгийн ажилчдаа вакцинжуулжээ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-05-06 19:15:00

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян Айраг эксплорэйшн" ХХК орон нутгийн ажилчдаа дархлаажуулсан тухай Улиастай сум дахь ажлын албанаас мэдээлэв.

-“Тус компанид ажилладаг орон нутгийн иргэд дархлаажуулалтад хамрагдлаа. Тухайлбал, Улиастай сумын 71 ажилтан, Дөрвөлжин сумын 172 иргэн вероселл вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоногт дархлаа тогтоно гэж мэргэжилтнүүд зөвлөсөн. Тиймээс орон нутгийн ажилчид маань халдвар хамгааллын дэглэмээ тогтмол баримтлахыг зөвлөж байна” гэв.

Ташрамд тус компани одоогоор үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа билээ.



Холбоотой мэдээ