Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо он дуустал үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-20 14:49:19

Хэнтий аймгийн хэмжээнд нийт 11 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Өнөөдрийн байдлаар 50 гаруй хувь нь тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд хамрагдаад байгаа аж.

Аймгийн Авто тээврийн төвийн салбарын орон нутагт хийх тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийг хувиарын дагуу явуулж байна. Жолооч нар мөн даатгалд заавал хамрагдах ёстой. А ангилалын тээврийн хэрэгсэлд 12.500 ,Б. 33.000, Ц. 42.500, Д. 53.000 төгрөгөөр даатгуулах ёстой. Харин даатгалын ямар компанийг сонгох нь тухайн жолоочийн өөрийнх нь сонголт байх юм. Жолооч нар даатгуулахаар ирэхдээ иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхээ заавал авч ирэх ёстой. Үүнээс гадна хэрэв та тээврийн хэрэгслээ хэн нэг хүнд шилжүүлэн бариулдаг бол тухайн хүнийхээ иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхний дугаарыг заавал мэдэж байх шаардлагтай юм байна.

Авто тээврийн инженер оношлогч инженер Б.Нямдорж “Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо он дуустал үргэлжилнэ. Өдөрт дунджаар 50 машин үзлэг оношлогоонд орж байгаагийн цөөхөн хувь нь шаардлага хангахгүйгээс оношлогоонд орсон баталгаажилтаа хийлгүүлж чадахгүй буцаж байгаа. Ихэнхдээ гэрэл, тормоз зэргийн хэвийн ажиллагаа алдагдсан түүнчлэн замын эвдрэл гэмтэл их байгаатай холбоотой тэнхлэгийн тохиргоо алдагдсан машинууд их байгаа гэв”.

Тус үзлэг оношлогоонд орж байгаа тээврийн хэрэгслүүдийн жолооч нар тухайн машиныхаа ангилалаас хамааран тодорхой төлбөрийг төлнө. Суудлын тэрэг 10 мянга, микро автобус болон ачааны машин 15000, мотоцикл болон чиргүүл 5 мянган төгрөгийн хураамжийг оношлогоонд хураалгах юм. Харин татварт цилиндрийнхээ багтаамжаас шалтгаалан хураамж төлж байгаа ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ