Халдварын 9 тохиолдол шинээр нэмэгдлээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-05-07 14:04:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 269 иргэнээс PCR шинжилгээ авахад 9 эерэг тохиолдол батлагдлаа. Тодруулбал,  Арвайхээр суманд урд өдрүүдэд батлагдсан 6, 13 дугаар багийн голомтоос эх үүсвэртэй 4 иргэнээс, Уянга суманд Улаанбаатар хот руу буяны ажилд яваад ирсэн 1 иргэнээс, Баян- Өндөр суманд Улаанбаатар хотоос ирсэн 2 иргэнээс, Сант суманд Улаанбаатар хотоос ирсэн 2 иргэнээс тус тус халдвар илэрчээ.

Аймгийн болон тухайн сумдын Онцгой комиссоос халдвар илэрсэн иргэдийг БОЭТ-д тээвэрлэн авчирч эмчилгээг эхлүүлэх, ойрын болон дам хавьтлыг тогтоох, халдварын хүрээг хумих, ариутгал халдваргүйтгэлийг хийх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран хариу арга хэмжээг авч ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 58, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт- 5, нийт 63 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 5, бусад нь хөнгөн хэлбэртэй байгаа аж.  Шүлсээр 152, залгиур хоолойгоор 259, нийт 411 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад Арвайхээрт 2, Сант суманд 1 сул эерэг хариу гарчээ. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 250 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 





Холбоотой мэдээ