Энтони Блинкен Киевт хийсэн айлчлалаа үр бүтээлтэй болсон гэж дүгнэжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-05-07 14:15:53

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд хийсэн айлчлалаа үр бүтээлтэй болсон гэж үзэж байна.   


"Киевт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй болон уулзсан бүх хүнтэй үр бүтээлтэй цагийг өнгөрөөлөө. АНУ Оросын түрэмгийллийн эсрэг шийдэмгий зогсож, Украины бүрэн эрхт, ардчилсан, цэцэглэн хөгжсөн ирээдүйг хангахад шаардагдах ажлыг дэмжинэ" гэж Төрийн департаментын тэргүүн твиттер хуудсандаа бичжээ.


Блинкен пүрэв гарагт Киев хотноо Украины Дээд Радагийн депутатууд, Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай уулзаж, тус улсын Ерөнхийлөгч В.Зеленский, Ерөнхий сайд Денис Шмыгаль нартай хэлэлцээ хийжээ. Үүнээс гадна, тэрбээр Кулеба болон Украины Үнэн алдартны сүмийн тэргүүн хамба лам Епифанийгийн хамтаар Донбассын мөргөлдөөнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөх ёслолд оролцсон байна. 



Холбоотой мэдээ