207 сорьцод шинжилгээ хийхэд халдварын тохиолдол илрээгүй байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-05-08 17:44:39

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 207 сорьцод PCR шинжилгээ хийснээс шинэ тохиолдол илрээгүй. Ийнхүү Архангай аймагт коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 311 байна.

Өнөөдрийн байдлаар 20 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 5-р сарын 7-ны өдөр долоон иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 291 боллоо. 

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 19, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 1 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.


Аймгийн хэмжээнд 24 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 5-р сарын 7-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 35658 хүнийг хамруулаад байна.  

Сүүлийн 24 цагт 8 объектын 125 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Холбоотой мэдээ