Ялалтын баярын сүрт жагсаал боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-05-09 15:05:16

МОСКВА. /TASS/. Аугаа Эх орны дайнд ялсны 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал Москва хотын Улаан талбайд боллоо. 


Энэ жилийн жагсаалд 190 гаруй нэгж цэргийн техник, 12 000 гаруй цэргийн алба хаагч, 76 нисдэг тэрэг, нисэх онгоц оролцсон байна. 



Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон Ялалтын баярын жагсаалын хүндэт зочин болжээ.



Коронавирусний цар тахлын улмаас “Мөнхийн хороо” арга хэмжээг онлайнаар зохион байгуулж, 5 сая орчим хүн оролцлоо. Энэ өдөр ОХУ-ын 28 хотод цэргийн парад болсон байна. 


Ялалтын баяр уламжлал ёсоор ёслолын буудлагаар өндөрлөлөө.


Москва хотод 70 гаруй төрлийн 12 мянга гаруй салют буудуулжээ. Москва хотоос гадна, Волгоград, Керч, Мурманск, Новороссийск, Санкт-Петербург, Севастополь, Смоленск, Тула зэрэг баатар хотуудад, мөн цэргийн тойргууд, флотууд байрладаг хотуудад ёслолын буудлага болжээ.  




Холбоотой мэдээ