Нийслэлд дархлаажуулалтын цэгийг цөөлөв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-10 12:19:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө орон нутгийн иргэдийг вакцинд түлхүү хамруулахын тулд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 114 цэгийг 49 болгож цөөлөв.


Улаанбаатар хотын хүн амын 93,9 хувь нь коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд, 50 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа тул харьцангуй ачаалал багасжээ.  


"Нийслэлд вакцины хоёр дахь тунд хамрагдах иргэдийн ачаалал энэ сарын 20-ноос нэмэгдэнэ. Тухайн үед холбогдох зохион байгуулалтыг хийж, дархлаажуулалтын цэгээ нэмнэ" гэж УОК-ын  нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Тэрбээр, өнөөдөр бэлэн байдлын зэрэглэл бууруулж, үйлдвэр, үйлчилгээний цэгүүдийг шат дараатай нээсэн ч цар тахын аюул байсаар байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэйг дахин сануулав.


Улсын хэмжээнд одоогоор вакцины эхний тунд нийт хүн амын 76,9 хувь, хоёр дахь тундаа 30,1 хувь хамрагдаад байна.

 

Холбоотой мэдээ