Сонгуулийн хэсэг, хороодод 1000 орчим төрийн албан хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-20 17:03:16

УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг Увс аймагт зохион байгуулах хүмүүс томилогдож ажилдаа ороод байна.

Аймгийн сонгуулийн хороонд 9, сумын сонгуулийн хороонд 97, санал авах байруудад 475 хүн ажиллаж байна. Үүнээс гадна цагдаагийн ажилтан 194, техникийн ажилтан 119, Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 96, нийтдээ 990 төрийн албан хаагч аймгийн хэмжээнд томилогдон ажиллаж байгаа ажээ.

Увс аймагт 93 санал авах байр ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 49 мянга 162 сонгогч бүртгэгдээд байна. Сонгогчдын бүртгэл хөдөлгөөний дүн энэ сарын 25-нд эцсийн байдлаар тодорхой болох аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ