Илон Маск Аспергерийн хам шинжтэй гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-11 14:37:16

ЛОНДОН. /BBC/. Tesla, “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маскыг “NBC” телевизийн “Saturday Night Live” инээдмийн нэвтрүүлэгт хөтлөгчийн хувиар оролцохыг урьжээ. Энэ шоуны үеэр тэрбээр өөрийгөө Аспергерийн хам шинжтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 


“Би Аспергерийн хам шинжтэй эсвэл тийм гэдгээ хүлээн зөвшөөрсөн “Saturday Night Live” шоуны анхны хөтлөгч гэдгээрээ энэ удаагийн хөтөлбөр түүхэн онцгой болж байна. Иймд өнөө оройн шоунд оролцож буй хүмүүстэй харцаараа холбоо тогтоож чадахгүй байж магадгүй юм. Заримдаа би хачин зүйл хэлж, нийтэлдэг гэдгээ мэддэг ч миний тархи ийм л зарчмаар ажилладаг. Ингэж хэлснээрээ хэн нэгнийг гомдоож магадгүй ч би цахилгаан машин бүтээж, хүмүүсийг сансрын хөлгөөр Ангараг руу илгээдэг гэдгээ хэлэх гэсэн юм. Та бүхэн намайг энгийн, асуудалгүй залуу гэж бодсон болов уу?” хэмээн тэрбээр ярьжээ.


Илон Маск онцгой зан байдлаараа олны анхаарлыг татдаг. Түүний нийгмийн сүлжээнд хийдэг мэдэгдлүүд нь компанийх нь хувьцаа хүчтэй хэлбэлзэхэд нэг бус удаа нөлөөлсөн юм.


Аспергерийн хам шинж гэж юу вэ?

Аспергерийн хам шинжтэй хүмүүс голчлон нарийн төвөгтэй сэдэвт төвлөрч, нийгэмтэй харилцахдаа асуудалтай байдаг.


Энэ хам шинжийг 1944 онд тодорхойлсон Германы эмч Ганс Аспергерийн нэрээр нэрлэжээ. Аспергерийн хам шинжийг аутизмын нуугдмал хэлбэр гэж үздэг байна.

Холбоотой мэдээ