Архангайд халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-12 10:44:21

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 239 сорьцод PCR шинжилгээ хийснээс эерэг гарсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Аймгийн хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 313 байна.

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 9 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Нийт батлагдсан тохиолдлын 304 нь буюу 97,1 хувь нь бүрэн эдгэрч эмнэлгээс гараад байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлгээс бусад суманд дэлгэсэн ор бүрэн чөлөөлөгдсөн. Тусгаарлах байранд 21,  гэрийн тусгаарлалтад 355 иргэн тус тус байна. 

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 5-р сарын 11-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 45512 хүнийг хамруулжээ.  /I тун – 41634, II тун – 3878/

Сүүлийн 24 цагт 2 обьектын 61 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Холбоотой мэдээ