Сувилагч нартаа талархал илэрхийлэн, аймаг орон нутгийн шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-12 15:19:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү өдрийг  Монгол Улсын хувьд 1995 оноос хойш тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчийн өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, олон жил болон эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон ур чадвартай сувилагчдыг шагнан урамшуулдаг.

Ковид-19 цар тахлын үеэр ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд цаг наргүй ажиллаж буй эмнэлгийн эмч ажилчид, тэр дундаа өвчтөнийг асран эмчлэх ажлыг гардан гүйцэтгэдэг сувилагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд тусгай журам, цар тахлын дэглэмийг баримтлан  улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн сувилагчдад талархал илэрхийлэн, аймаг орон нутгийн шагнал гардууллаа.

Энэ өдөр “Найрамдлын Дархан” тэмдгээр 10, Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 20, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 25 сувилагч шагнууллаа.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Тэргүүлэгч Г.Эрдэнэбат, Б.Даваасамбуу, Г.Эрдэнэсүх, С.Ганзориг, аймгийн Засаг даргын I орлогч А.Түвшинбат нар гардуулав.

 

 

 

Холбоотой мэдээ