Аймгийн удирдлага Нэгдсэн эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-05-13 00:29:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Олон улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Ш.Оргил Нэгдсэн эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Тэрбээр нийт эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч нарт Олон улсын Сувилагчдын өдрийн мэндийг дэвшүүлж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ. Уулзалтын үеэр яаралтай тусламжийн 15 тэргэнцрийг /тус бүр 1.7 сая төгрөг/ Сувлахуйн албаны ажлын хэрэгцээ шаардлагад нь дэмжлэг болгон хүлээлгэн өгөв.

Мөн баярын энэ өдөр аймгийн “Засаг даргын жуух” бичгээр ахлах сувилагч Б.Должин, Ж.Цогтбаяр, эм олгогч О.Батдулам нарыг шагнаж урамшууллаа.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 1360 эмч, эмнэлгийн ажилчид байдгаас их эмч 247, эм зүйч, эм найруулагч 30, сувилагч 329, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 305, бусад ажилтан 362 байна.


Холбоотой мэдээ