Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй.
Салхи өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай байна.
2021 оны 5 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө
баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн
зарим газраар хур тунадас орно.
Салхи: Зарим газраар секундэд 15-17 метр хүрч
ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө,
Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөдийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн
баруун хэсгээр 24-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн
зүүн хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй,
өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр,
өдөртөө зарим үед секундэд 14-16 метр
хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно.
Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр
хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2021 оны 5 дугаар сарын
14-18 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 14-нд нутгийн зарим газраар, 15,
16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн
аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд говь, талын
нутгаар, 16-17-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж,
шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст, 17-нд нутгийн баруун хагаст
сэрүүн байна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,
Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн,
өдөртөө 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө
1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна