"Спутник V" вакциныг Бахрейнд үйлдвэрлэхээр тохиролцжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-05-13 15:13:37

МОСКВА. /TASS/. ОХУ-ын коронавирусний "Спутник V" вакциныг Бахрейн улсад үйлдвэрлэхээр тохиролцсон тухай  Москвад суугаа Бахрейны Элчин сайд Ахмед ас-Саати мэдээлсэн байна.  


"Одоогийн байдлаар бид Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай хэлэлцээ хийж, Оросын вакцины үйлдвэрлэлийг эхлүүлэх талаар зарчмын тохиролцоонд хүрсэн. Үүний тулд Оросын талтай хамтран бид тусгай эмнэлгийн төв барихаар төлөвлөж байна” гэж тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяковтой уулзахдаа мэдээлжээ.


Уулзалтын үеэр талууд мөн ирэх сард болох Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Бахрейн улсын төлөөлөгчдийг оролцуулах талаар ярилцсан байна.


Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт зургаадугаар сарын 2-5-ны өдрүүдэд болно. Энэ жилийн чуулга уулзалтыг "Дахин хамтдаа. Шинэ бодит байдал дахь эдийн засаг" сэдвийн дор зохион байгуулахаар болжээ. 


Холбоотой мэдээ